card

Нэг. Ерөнхий заалт

  1. Acnesolution.mn цахим худалдааны сайт нь Америк гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд нийлүүлдэг вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг цахим сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Хэрэглэгч Acnesolution.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  3. Acnesolution.mn вэб сайтад байгаа бараанууд бэлэн байдаггүй, хэрэглэгчийн захиалгаар үйлдвэрээс нийлүүлдэг болно.
  4. Үйлдвэрээс нийлүүлэх явцад тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүйг тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.
  5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Acnesolution.mn вэб сайтын эзэмшигч /цаашид “Acnesolution.mn” гэх/ болон хэрэглэгч /цаашид “захиалагч” гэх/ хамтран хяналт тавина.
  6. Acnesolution.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

Хоёр. Захиалагчийн анхаарах зүйлс

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь Acnesolution.mn-ий өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны захиалагчдын мэдээллийн нууцлалыг Acnesolution.mn бүрэн хариуцна.
  3. Захиалагч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  4. Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Захиалагч эхний удаад заавал арьс оношилгоо хийлгэсэн байх шаардлагатай.
  6. Захиалагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

Гурав. Захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа

  1. Захиалга авах хугацаа
    • Захиалагч Acnesolution.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Захиалагч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
    • Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэж, захиалах боломжтой.
    • Захиалагч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Acnesolution.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    • Захиалагч нь ажлын өдрүүдээр ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
  3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • Acnesolution.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Захиалагч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
    • Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр хийгдсэн өдрөөс хойш Улаанбаатар хотод 14-21 хоног дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ. Хөдөө орон нутагт 16-23 хоног дотор шуудангийн унаагаар хүргүүлнэ.
    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрт хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

Дөрөв. Төлбөр төлөх, захиалга цуцлах

  1. Захиалагч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Acnesolution.mn цахим худалдааны систем нь захиалгыг баталгаажуулахдаа захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаар зэргийг Захиалагчдад ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
  2. Захиалагчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд захиалгын дугаараар утсаар болон цахим хуудсуудаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Захиалагч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
  4. Acnesolution.mn цахим худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажина.
  5. Acnesolution.mn цахим худалдааны систем нь Захиалагч захиалга хийснээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байна.
  6. Нэгэнт Захиалагчийн зүгээс төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэг боломжгүй болно.
  7. Захиалагчийн бүтээгдэхүүний нэр зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Acnesolution.mn бүтээгдэхүүнийг сольж өгнө.
  8. Захиалагч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Захиалагч бараа бүтээгдэхүүний талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах, цуцлах хүсэлтийг хүлээн авах боломжгүй. 
  9. Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул Acnesolution.mn цахим худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалга баталгаажуулах 48 цагийн хугацаа өгч байгаа болно.

Тав. Хүргэлт

  1. Захиалгыг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө.
  2. Захиалгын хаяг 
    • Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
    • Баруун, СХД, Таван шарын автобусны эцсийн буудал
    • Хойд, СБД, 7 буудал
    • Зүүн, БЗД, Офицеруудын ордны автобусны буудал
    • Урд, ХУД, Зайсан, Яармагийн эцсийн буудал гэсэн цэгүүдээр хязгаарлагдана.3. Дээр заасан хязгаараас гадна хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутгийн тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
  3. Захиалагч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг захиалагч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  4. Захиалагч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээж авна.
  5. Худалдан авалттай холбоотой мэдээллийг захиалагчийн бүртгүүлсэн имэйл хаяг, бүртгүүлсэн гар утасруу тогтмол илгээнэ.

Зургаа. Бусад 

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Аcnesolution.mn цахим худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Захиалагчийн бүртгүүлсэн цахим хаягт тухай бүр мэдээлэл явуулж танилцуулж байна.
  2. Захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.