card

Эмчилгээний цагаан тосоо зөвхөн орой түрхэнэ. Оройны арьс арчилгаа:

  • Нүүр цэвэрлэгчээ арьсан дээрээ жигд түрхсэний дараа бүлээн усаар угаах эсвэл бүлээн алчуураар арчиж, нүүрний будаг болон бохирдлыг цэвэрлэнэ. Curology нүүр цэвэрлэгч элдэв химийн найрлагагүй учир хөөсөрдөггүй, арьсыг гүнээс нь зөөлөн аргаар цэвэрлэдэг.
  • Үүний дараа эмчилгээний цагаан тосоо жигд нимгэн түрхэнэ. Ердөө 2 дусал хэмжээтэй орно.
  • Эмчилгээний тосоо түрхсэний дараа хэрэв хүсвэл чийгшүүлэгчээ түрхэнэ.

Серум болон маск хэрэглэх бол эмчилгээний цагаан тосоо түрхэхээс өмнө хэрэглээрэй. 

Өглөөний арьс арчилгаа: 

  • Нүүр цэвэрлэгчээ арьсан дээрээ жигд түрхсэний дараа бүлээн усаар угаах эсвэл бүлээн алчуураар арчиж цэвэрлэнэ.
  • Үүний дараа чийгшүүлэгчээ жигд нимгэн түрхэнэ.
  • Чийгшүүлэгчээ түрхсэний дараа заавал нарны тосоо түрхээрэй.