card

Батганы сорив арилгах шидэт бүтээгдэхүүн

Барааны код:
44,500

Батганаас үлдсэн сорив, нөсөө толбыг арилгах шидэт бүтээгдэхүүн

30 хувийн Альфа гидроксилийн хүчил, 2 хувийн Бета гидроксилийн хүчил, Гиалуроны хүчил, Витамин B5, Хар лууван болон Тасманий жимсний найрлагатай бүтээгдэхүүн. Альфа гидроксилийн хүчил (AHA) нь арьсны өнгөн хэсгийг гуужуулж, шинээр нөхөн төлжихөд тусалдаг бол Бета гидроксилийн хүчил нь (BHA) арьсыг гуужуулж, нөсөө толбыг арилгахад тусалдаг. 32 хувийн AHA/BHA гуужуулагчийг долоо хоногт нэг л удаа хэрэглэх бөгөөд өө сэвгүй, жигд гэрэлтсэн арьстай болоход танд тусална. 

Тоо

AHA 30% + BHA 2% Peeling Solution 30 ml

Альфа гидроксилийн хүчил (AHA) нь арьсны өнгөн хэсгийг гуужуулж, шинээр нөхөн төлжихөд тусалдаг бол Бета гидроксилийн хүчил нь (BHA) арьсыг гуужуулж, нөсөө толбыг арилгахад тусалдаг. 32 хувийн AHA/BHA гуужуулагчийг долоо хоногт нэг л удаа хэрэглэх бөгөөд өө сэвгүй, жигд гэрэлтсэн арьстай болоход танд тусална.

Тасманий жимсний орц нь хүчлийн найрлагыг зөөлрүүлж, харшил өгөхөөс сэргийлдэг бол Витамин B5 орц нь арьсыг богино хугацаанд нөхөн төлжихөд тусалдаг. Хар луувангийн орц нь антиоксидант шинж чанартай тул арьсыг хамгаалах үүрэгтэй.

Нэг удаа хэрэглэхэд л мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг.

Анхаарах: Хэт мэдрэг, эмзэг арьсанд хэрэглэж болохгүй. Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцдаа нарны тосыг заавал хэрэглэнэ.

Хэрэглэх заавар: Нүүрээ цэвэрлэсний дараа арьсаа хуурай болтол хүлээнэ. Нойтон арьсан дээр түрхэж болохгүй. Хурууны үзээрээр арьсан дээр жигд түрхэнэ. Дээд доод зовхинд хүргэж болохгүй, нүд орчмын хэсгийг тойруулан түрхэнэ. Түрхсэний дараа 10 минут орчим байлгасны дараа бүлээн усаар угаана, энэ үед мөн нүд орчмын хэсэгт хүргэхээс болгоомжлоорой. Энэхүү гуужуулагчийг богино хугацаанд маск шиг арьсан дээр байлгах ба 10 минутаас хэтрүүлж болохгүй. Долоо хоногт хоёроос дээш удаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ямар нэг ил шархгүй арьсанд л түрхэнэ.

Бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш долоо хоногийн хугацаанд арьсыг нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй.