Батгатай хуурай арьсыг хэрхэн арчлах вэ?

Нүүрээ угаах төдийд арьс цэвэрхэн болж, батга арилдаг байсан бол ямар гоё вэ? Гэтэл хуурай арьс, нэмээд батгатай бол арьс арчилгаа тун төвөгтэй болж ирдэг. Тиймээс энэ удаад та бүхэндээ батгатай хуурай арьсыг хэрхэн арчлах зөвлөгөөг хүргэж байна.

Арьсаа хуурай, тослог эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Арьсыг хэрхэн цэвэрлэж байгаагаас шалтгаалаад арьсны төрөл долоо хоног бүр өөрчлөгдөж байдаг. Таны арьс нэг өдөр хуурай, тослогтой эсвэл маргааш нь холимог байж болно. Дух хамар зэрэг Т бүсэд тослог хэдий ч хацар хэсгээр хуурай байж болно. Иймд тухайн өдөр арьс ямар байгаагаас шалтгаалж, цэвэрлэгээг өөр өөрөөр хийгээрэй. Тэгвэл тухайн өдөр арьс ямар байгааг хэрхэн тодорхойлох вэ?

 АЛХАМ 1

 Нүүрээ зөөлөн угаагаад нэг цаг хүлээгээд толинд арьсаа шалгаарай.

 АЛХАМ 2

Нүүрнийхээ хэсэг бүрт сальфетка тавьж үзнэ: Т бүс, дух, эрүү, хацар. Арьсан дээр их хэмжээний тослог ялгарч байгаа эсэхийг сальфетканд шингэсэн тослогийн хэмжээгээр мэдэж болно. 

 АЛХАМ 3

Тослогийг шингээж авснаас хойш хэсэг хугацааны дараа тослог дахин гарч ирвэл арьсны төрөл нь тослог гэсэн үг. Зарим газарт тослогтой бол холимог төрлийн арьс.  "Хэвийн" арьс нь хуурай, тослог биш боловч гөлгөр, тэнцвэртэй байдаг. Хэрэв та хуурай арьстай бол таны арьс чангарч, сальфетканы хуурай ширхгийг мэдэрч магадгүй юм. 

Хуурай батгатай арьсанд хамгийн сайн тохирох нүүр угаагч

Тослог арьстай хүнд л батга гардаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ хуурай арьсан дээр ч бас батга гардаг. Хуурай арьс маш амархан цочирдог бас идэвхтэй бактериудад өртөмтгий байдаг. Хэрэв арьсны гуужсан давхаргууд хуримтлагдсан бол арьсны гүнд бөглөрөл үүсгэсэн байж болзошгүй. Иймд чийгшүүлэгч цэвэрлэгчийг сонгож, арьсыг хуурайшуулахгүйгээр цэвэрлээрэй. Батганы эсрэг ердийн цэвэрлэгч нь хуурай арьсыг улам бүр дордуулах найрлага агуулсан байж болзошгүй. Иймд арьсыг сэргээж, чийгшүүлэх, тослогийн тэнцвэрийг хадгалах нүүр цэвэрлэгч сонгоорой.

Curology нүүр цэвэрлэгч нь арьсны бохирдол, нүүрний будгийг зөөлөн аргаар арьсыг гүнээс нь маш сайн цэвэрлэдэг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой ба элдэв үнэртүүлэгч, химийн бодисны найрлагагүй учир амархан харшилдаг, эмзэг арьстай хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой. Ургамлын сахарын орц нь арьсны гүн дэх чийгшлийг хадгалж, арьсыг хуурайшуулахгүй мөн таталдсан мэдрэмж өгдөггүйгээрээ давуу талтай. Цавуулаг, парабен, үнэртүүлэгч болон тос агуулаагүй. Мөн салицилийн хүчлийн найрлагагүй учир арьсыг эмзэгшүүлэхгүй. (80 мл 45.000₮, 40 мл 30.000₮)