Батга арилгах хоолны дэглэм

Батга үүсгэдэг хоол хүнснээс хэрхэн зайлсхийх вэ? Эрүүл хооллож хэвших нь таны гоо сайхан болоод эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Арьсаа эрүүл, толигор байлгахад зориулсан хоолны дэглэм гэж байдаг юм болов уу? 

Хэрвээ батга дааврын тэнцвэрт бус байдлаас болж үүссэн бол зарим хүнсний бүтээгдэхүүн батгыг ихэсгэж, арьсны асуудлыг улам даамжруулдаг. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийж батганаас сэргийлээрэй.

Батга үүсгэдэг хоол хүнс

Хүн бүрийн арьс өөр өөрийн өвөрмөц шинжтэй ч дааврын нөлөөгөөр гарч байгаа батгыг хоол хүнсээр зохицуулах боломжтойг эрүүл мэндийн олон судалгаа нотолж байна. Тэгвэл батга гарахад нөлөөлдөг гол буруутнуудыг авч үзье.

Элсэн чихэр. Хэт их элсэн чихэр нь инсулиныг нэмэгдүүлж, арьсны үрэвслийг нэмэгдүүлдэг. Хэт чихэрлэг хоол хүнс хэрэглэсний дараа хөндүүртэй батга гарвал битгий гайхаарай.

Сүү. Сүү нь тестостерон болон бусад андроген дааврыг идэвхжүүлж, арьсны тослог ялгаруулалтыг өдөөдөг. Үүнээс болж арьсны нүх сүв бөглөрөхөд хүргэдэг байна.

Энгийн нүүрс ус. Цагаан талх, цагаан будаа гэх мэт хоол хүнс нь гликемийн өндөр агууламжтай байдаг ба элсэн чихэр шиг инсулиныг нэмэгдүүлдэг тул батга үүсэх шалтгаан болдог.

Батга арилгах хоолны дэглэм

Арьсан дээр нь элдэв идээт үрэвсэл, батга гарсан бол дараах дэглэмийг ердөө 2 долоо хоног бариад үзээрэй. Арьсны өнгө илт сэргэж, үрэвслүүд намдах болно. Хоолны дэглэм нь идэж буй хоол хүнснээсээ Шар буурцаг, Өндөг, Цагаан будаа, Цагаан гурил, Гурилан бүтээгдэхүүн, Самар, Сүү, Улаан буудай, Элсэн чихэр, Цитрусын төрлийн жимснүүд буюу витамин С-ийн агууламж өндөр алим, жүрж, нимбэг зэргийг хасахад л болно.

Уг дэглэм нь хоол боловсруулах эрхтний асуудлууд болон бусад архаг эмгэгийн үед ч барьж болдог үр дүнтэй арга юм.  

Зөвхөн танд зориулсан эмчилгээний тос

Ихэнх батганы асуудалтай хүмүүс олон жил үүнтэйгээ тэмцсэн байдаг. Сайн гэсэн бүтээгдэхүүн болгоныг туршсан ч төдийлөн амжилтанд хүрэхгүй, арга мухардсан байдаг. Хүн бүрийн арьсны онцлог өөр, өөр, батга гардаг шалтгаан нь ч янз бүр. Иймд манай Curology-ийн арьсны мэргэжилтнүүдэд нүүрний эгц урдаас болон хоёр хажуугаас авсан гэрэл зургийг илгээж, зөвхөн өөрт тохирсон эмчилгээний тосоо захиалаарай. Хэрэглэж эхлээд эхний сардаа л үр дүнг харах болно. Бид бүтээгдэхүүндээ 3 сарын турш хэрэглээд ямар нэг үр дүнд хүрэхгүй бол төлбөрөө 100% буцааж авах баталгаа өгдөг.