Батгатай арьсыг хэрхэн арчлах вэ?

Нүүрэн дээр нь идээт үрэвсэл, батга гардаг хүмүүс маш олон гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээг туршиж үзсэн байдаг. Харамсалтай нь хэсэг гайгүй болж байснаа эргээд л гардаг. Огт алга болдоггүй нь ямар учиртай юм бэ? Байнгын эмчийн хамааралтай эсвэл элдэв гоо сайхны бүтээгдэхүүн туршиж явах хэрэгтэй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ батгатай арьсыг хэрхэн арчлах талаар зөвлөж байна.

1. Шалтгааныг ол

Ямар төрлийн батга, яагаад гардаг үндсэн шалтгааныг нь ол. Арьсны эмнэлэгт олон төрлийн шинжилгээ өгч, арьсны эмчээс зөвлөгөө авч болно. Эсвэл манай Curology-ийн арьсны мэргэжилтнүүдэд нүүрний эгц урдаас болон хоёр хажуугаас авсан гэрэл зургийг илгээж, арьсаа оношлуулж болно. Бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд арьс оношилгоо үнэ төлбөргүй байдаг. Арьсаа хэрхэн оношлуулах талаар энд дарж уншаарай.

Батга үүсдэг шалтгаан, батганы төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах нийтлэлээс уншаарай.

Батгыг богино хугацаанд үр дүнтэй эмчлэх аргууд

2. Сайн цэвэрлэ

Батга гардаг хүмүүсийн дунд байдаг нийтлэг буруу ойлголт нь саван, хөөс, хүчтэй угаагч бүтээгдэхүүнээр нүүрээ угааж, батгыг хатаах гэж зорьдог. Гэтэл саван, хөөс элдэв спиртлэг цэвэрлэгч бүтээгдэхүүн нь арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, батга угжрах шалтгаан болдог гэдгийг мэддэггүй. Учир нь батга бол шар үсний уутанцарт байрлах тослогийн булчирхайнаас хэт их тос ялгарч, нүхийг бөглөснөөс болж үүсдэг арьсны эмгэг. Гэтэл хүчтэй бүтээгдэхүүнээр арьсаа хэт хуурайшуулах нь улам их тослог ялгарахад хүргэнэ. Иймд аль болох зөөлөн цэвэрлэгчийг сонгож хэрэглэ.

Curology нүүр цэвэрлэгч нь арьсны бохирдол, нүүрний будгийг зөөлөн аргаар арьсыг гүнээс нь маш сайн цэвэрлэдэг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой ба элдэв үнэртүүлэгч, химийн бодисны найрлагагүй учир амархан харшилдаг, эмзэг арьстай хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой. Ургамлын сахарын орц нь арьсны гүн дэх чийгшлийг хадгалж, арьсыг хуурайшуулахгүй мөн таталдсан мэдрэмж өгдөггүйгээрээ давуу талтай. Цавуулаг, парабен, үнэртүүлэгч болон тос агуулаагүй. Мөн салицилийн хүчлийн найрлагагүй учир арьсыг эмзэгшүүлэхгүй. (80 мл 45.000₮, 40 мл 30.000₮)

ЗАХИАЛАХ

3. Сайн чийгшүүл

Гиалуроны хүчил гэсэн бичигтэй болгоныг арьсандаа түрхээд аврал олоогүй. Түрхэнгүүт гоё чийгшсэн мэдрэмж өгснөө хэсэг хугацааны дараа арьс таталдаад байдаг байлаа. Батгатай арьстайг ч хэлэх үү өтгөн цагаан тосноос зайлсхийдэг. Батгатай арьсны тоснууд ихэвчлэн гелэн бүтэцтэй байдаг учир тэр дорхноо арьсанд шингэж, хэсэг хугацааны дараа арьсыг хуурайшуулдаг. Үүний шалтгааныг судалтал ихэнх чийгшүүлэх бүтээгдэхүүнд агуулагдсан гиалуроны хүчлийн молекул том бүтэцтэй учир арьсны өнгөн хэсэгт л нэвтэрч чаддаг. Энэ үед бид чийгшсэн мэт мэдрэмж авдаг байна. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа гиалуроны хүчлийн том молекулууд арьсан дахь чийгшил буюу усны молекулуудыг өөртөө татаж, ууршуулдаг байна. Ингээд чийгших биш харин ч эсрэгээрээ чийгшлээ алддагийг олж мэдсэн юм. Иймд чийгшүүлнэ гэсэн бүтээгдэхүүн болгон чийгшүүлдэггүйг анхаараарай. 

Curology чийгшүүлэгч нь батгашилттай болон үрэвсэлтэй арьсанд нэн тохиромжтой, арьсыг гүн чийгшүүлэх бүтээгдэхүүн. Энгийн арьстай хүмүүс ч бас хэрэглэж болно. Чийгшүүлэгчийг түрхсэн даруй арьс зөөлөрч, чийгшээд зогсохгүй урт хугацаанд хэрэглэхэд олон эерэг нөлөө үзүүлдэг. Чийгшүүлэгчийн гол найрлага болох гиалуроны хүчил нь жижиг молекулын бүтэцтэй бөгөөд арьсны гүнд нэвтэрч, бүхэл өдрийн турш арьсны чийгшлийг хадгална. Өдөр, шөнө хоёуланд нь түрхэх зориулалттай учир нарнаас хамгаалах найрлага байхгүй. Иймд та өглөө түрхсэний дараа заавал нарны тосоо түрхээрэй. Цавуулаг, парабен, үнэртүүлэгч болон тос агуулаагүй болно. (50 мл 65.000₮, 25 мл 45.000₮)

ЗАХИАЛАХ

4. Бүү шах

Curology-ийн арьсны мэргэжилтнүүдийн өгдөг хамгийн чухал зөвлөгөө бол битгий шах. Идээт үрэвсэл, батга гарсан тохиолдолд зориулалтын наалтыг тавьж чадах юм бол батга 24 цагийн дотор бүрэн шимэгддэг. Өөрөөр хэлбэл батганы үрэвслийг уг ёроолоос нь эмчилж чадна. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа хуурай болтол арчаад тос түрхэхээсээ өмнө яг батга гарсан хэсэгт наалтыг наана. Энэхүү нийтлэлийг өөрийн фэйсбүүк хуудсандаа шэйр хийж, уг постны доор энэ зөвлөгөө хэрэгтэй 3 найзыгаа mention хийсэн азтай 10 оролцогчид Curology-ийн зориулалтын наалтыг бэлэглэх болно. 7 сарын 30 өдөр 10 азтанаа тодруулах болно гэдгийг анхаараарай.

Америкийн Curology гоо сайхны бүтээгдэхүүн нь дэлгүүрээр зарагддаггүй, жороор олгодог эмчилгээний бүтээгдэхүүн юм. Нүүрний эгц урдаас болон хоёр хажуугаас авсан гэрэл зургийг манай арьсны мэргэжилтнүүдэд илгээснээр арьсан дээр үүссэн асуудлыг оношилж, тохирох эмчилгээний тосны найрлагыг бүтээдэг. Хүн бүрийн арьсны онцлог өөр өөр, арьсан дээр үүссэн асуудлууд ч өөр байдаг учир тохирсон эмчилгээг хийснээр богино хугацаанд үр дүн гардаг. Эмчилгээний тосыг тасралтгүй 3 сар хэрэглээд ямар нэг өөрчлөлт гарахгүй бол төлбөрөө 100% буцаан авах боломжтой.

Эмчилгээний багцын үндсэн үнэ 130.000₮ бөгөөд дараах формыг бөглөж илгээснээр 90.000₮-өөр авах эрхтэй болно. Төлбөрийг 2 хувааж төлж болох ба захиалга өгөхдөө 45.000₮, бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа 45.000₮ төлөх боломжтой.