Нүүр цэвэрлэгч мицеллар ус

Мицеллар ус  нь арьсыг цэвэрлэж, нүүрний будгийг арилгах, чийгшүүлэх зориулалттай бүтээгдэхүүн юм. Арьсыг чийгшүүлж, тоос бохирдол болон илүүдэл тосыг цэвэрлэнэ. Мицеллар усаар зайлж угаадаггүй, харин хөвөн шингээж арчдаг, савангүй цэвэрлэгч ус юм. Бүх төрлийн арьс, түүний дотор батгатай арьсанд хамгийн тохиромжтой нүүрний будаг арилгагч юм.

Мицеллар усыг хэрхэн хэрэглэх вэ:

1. Хөвөнд  мицеллар усаа шингээж хэрэглэнэ.

2. Зөөлөн даралтаар арьсанд наалдсан будаг, бохирдлыг жигд арчиж авна. Хүчтэй үрэх шаардлагагүй.

Хуурай арьсанд мицеллар ус хэрэглэх нь илүү хялбар байдаг тул арьсаа цэвэрлэхийн өмнө эхлээд мицеллар усаар нүүрний будгаа арилгахыг зөвлөж байна.

Арьс арчилгаанд  заавал тонер эсвэл мицеллар ус хэрэглэнэ гэсэн дүрэм байдаггүй ч хэрэв батгатай бол энэ нэмэлт арчилгаа нь  арьсанд ашиг тусаа өгнө.

Мицеллар ус болон тонер юугаараа ялгаатай вэ:

Мицеллар ус нь тонертой адилгүй боловч яг ижил үр дүнг үзүүлдэг. Харин тонер нь мицеллар ус шиг будгийг арилгах, цэвэрлэх үүргийг бүрэн гүйцэтгэж чаддаггүй.