Батгыг богино хугацаанд үр дүнтэй эмчлэх аргууд
Батга гэдэг нь шар үсний хүүдийн үрэвсэл бөгөөд нэг ёсондоо бидний биеийг бүхэлд хучиж байдаг шар үс нь нүх сүвтэй бөгөөд тухайн нүх сүвэнд шар үсийг ургахад шаардлагтай тэжээлийн бодисоос гадна, арьсыг чийгшүүлж хамгаалах зориулттай тосны уутанцартай. Энэхүү хэсгээс байнгийн тос ялгарч байдаг энэхүү нүхний амсар нь зарим нэр шалтгааны улмаас бөглөршиж үрэвсэхийг бид батгаших өвчин гэж нэрлэнэ.

Батганы төрөл

Булгарис : Мөн "энгийн батга" гэж нэрлэгддэг ба дотор нь цагаан толгойт, хар толгойт батга гэж ангилдаг.  Эдгээр нь үхсэн арьсны эсүүд, үсний уутанцар бөглөрснөөс үүсдэг. Британийн судлаачид энгийн батга нь батгашилтийн 80 хувийг эзэлдэг гэсэн байдаг.
 
Гормоны батга: Эмэгтэй, өсвөр насныхан гормоны батгад маш мэдрэмтгий байдаг бөгөөд гормоны илүүдэл нь нүүрний тосны илүүдлийг өдөөдөг. Энэ төрлийн батга нь дааврын хэлбэлзлээс үүдэн гардаг бөгөөд зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой цэгүүдэд батга нь улам ихэсдэг.
 
Үрэвсэлт батга:
  • Гүвдрүүт
  • Идээт 
гэж ангилагдахаас гадна цагаан толгой, хар толгой хавсарсан улаан өнгийн овойлт ба идээт үрэвсэл юм. Ийм төрлийн батганд тодорхой шалтгаан байдаггүй бөгөөд ихэвчлэн удамшил болон хэт эмзэг арьсны суурин дээр тосны булчирхайн идэвхжилтэй байх нь элбэг байдаг. Байнгын үрэвслийн батгыг дерматологичоор эмчлүүлэх шаардлагтай.
 
Цистик батга:
  • Цэврүүт
  • Зангилаат гэж
Хамгийн хүнд хэлбэрийн батга, цистик батга нь дерматологийн эмчийн заавраар, хатуу эмчилгээний жор барих эмчлэх шаардлагатай. Хамгийн сайн батгатай бүтээгдэхүүн ч дарж чадахгүй байх нь элбэг.Бүх төрлийн батга нь сорви үүсгэдэг боловч Цистик батга нь илүү гүн шарх сорви үүсгэдэг онцлогтой.

Батганд хоол хүнс нөлөөлдөг үү?

Нью-Жерси мужийн Арьс судлалын төвийн эмч, дерматологич Хилари Болдуин хэлэхдээ:
- Хоол хүнс батга үүсгэдэг гэсэн тодорхой судалгаа байхгүй. 2017 онд 2000 батгатай хүний дунд хийсэн судалгаагаар гликемийн өндөр индекс агуулсан хоол хүнс буюу төмс, гоймон, талх, цагаан будаа, чихэр ялангуяа резинин чихэр , цагаан хоол нь үүсэлтэнд шууд 50% нөлөөлж болно гэсэн судалгаа байгаагаас өөр батлагдсан судалгаа алга байна . Мөн сүү сүүн бүтээгдэхүүн, шар сүүний уургийн нэмэлт тэжээлүүд нь арьсанд дээр гарсан батганы эдгэрэлтэд муугаар нөлөөлдөг гэсэн судалгааны үр дүн байна" гэж АНУ арьс судлалын сэтгүүл дээр хэвлэгдсэн байна.
Тиймээс хэт их чихэр идэх нь батга гарах шалтгаан болдог. Та дуртай амттангаа багасгахыг хүсэхгүй байж магадгүй, гэхдээ та батга арилгах аргууд туршиж үзээд батга арилгахгүй байгаа бол  хоолныхоо дэглэмд анхаараад үзээрэй.
Батга гарах бусад шалтгаанууд
Дээр дурдсанчлан удамшил нь батга гарахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Аав ээж 2-ын аль нэг нь батга гардаг бол таны нүүрэн дээр батга гарах магадлал 30%, хэрвээ хоёуулаа батга гардаг бол таны нүүрэнд батга гарах магадлал 50%-аас дээш  байна.
Батганаас салах хамгийн сайн арга бол юунаас болж үүсч байгааг олж мэдэх, мөн энэ асуудлыг шийдэх явдал юм. Энэ нь ялангуяа цистийн батгатай өвчтнүүдийн хувьд уг суурийг олох нь зөв.
Батга нь маш олон төрлийн шалтгааны улмаас гардаг бөгөөд дийлэнх тохиолдолд гардаг шалтгааныг, арилгах арга замтай нь зөвлөж байна.
Гормоны шалтгаант : Энэ төрлийн батга нь тодорхой хэлбэлзэлтэй байх нь элбэг. Үүнд:
Өсвөр нас : Дух эрүүгээр жижиг цагаан, хар батга маягаар үзэгдэнэ.
Эмэгтэйчүүд: Сарын тэмдэг үзэгдэх дөхөхөд эрүү дор, хүзүүгээр гарна.
Эрчүүдийн хувьд нойр дутуугаас эрүү, хүзүүгээр гарах нь элбэг. Ийм төрлийн батганд заавал гормон тэнцвэржүүлэх эмчилгээг батганы үндсэн эмчилгээтэй хавсруулан хэрэглэх шаардлагтай юм.
Хоол боловсруулах өвчлөлийн шалтгаант : Нүүрний нимгэн, зөөлөн арьстай хэсгээр гарна. Ийм батгашилтын үед үндсэн шалтгааныг эмчлэх зайлшгүй шаардлагтай. Жишээ нь хэрвээ ходоодны хеликобактерын шалтгаантай бол бактерын эсрэг эмчилгээг үндсэн батганы эмчилгээн дээр хавсруулах хэрэгтэй.
Удамшил : Энэ төрлийн батга нь тогтмол нэг хэв шинжтэй гардаг хацарны хонхойрхой, эрүү, духан дээр гардаг бол байнга л тэндээ ядрах, тостой хоол идэх зэрэгт гарсаар л байдаг. Ийм батгашилтын үед амьдралын зөв дэглэм барих нь илүү хэрэгтэй байдаг.
Бусад шалтгаан :
4. Дутуу цэвэрлэгээ
5. Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн энэ төрлийн шалтгаан нь амархан арилдаг бөгөөд үйлчилж байгаа хүчин зүйлийг зогсооход л батга арилна.
 "Батганаас хэрхэн хурдан салах вэ" гэсэн Google хайлтыг хийхээс илүү "Хэрхэн арьсыг сайн цэвэрлэх вэ?" гэдэг хайлт хийхийг зөвлөж байна.
Угаах 
Аливаа арьсны цэвэрлэгээнд ялангуяа таны нүүрэн дээр батга гардаг бол таны зайлшгүй хийх зүйл нүүрээ угаах. Гэвч нүүрээ тогтмол савандаж угаах нь батга арилгахад хангалтгүй. Батга арилгах хамгийн сайн нүүр угаагч нь тос, шороог арилгахад үр дүнтэй боловч арьсыг хэт их чийгшүүлэхгүйгээр тогтмол угаах нь эсрэгээрээ арьсыг гэмтээх эрсдэлтэй.
Чийгшүүлэлт 
Зарим хүмүүс нүүрэндээ ямар нэгэн зүйл түрхэхээс зайлсхийх нь батга хурдан арилгахад тусалдаг гэж үздэг ч энэ бол буруу ойлголт юм. Арьсаа чийгшүүлж чадахгүй байгаа нь хэт хуурайшилтанд хүргэх бөгөөд энэ нь илүүдэл тос үйлдвэрлэхэд хүргэдэг. Батга мэдрэмтгий арьсанд зориулагдсан тосгүй чийгшүүлэгч тосоор арьсаа чийгшүүлж байх нь батгыг арилгах хамгийн үр дүнтэй арга. 
Гуужуулах
Хэт хүчтэй гуужуулагч нь арьсны үрэвслийг сэдрээх эрсдэлтэй боловч дан гуужуулагч ашиглахгүйгээр арьсыг гүйцэд цэвэрлэнэ гэдэг тохиромжгүй юм. Тиймээс хөнгөн зөөлөн цэвэрлэгч хэрэглэж арьсны нүр сүвээ нээгээрэй.
Амьдралын хэв маяг
Шарсан хоол батга гаралтанд нөлөө үзүүлдэг нь батлагдаагүй боловч харин нойр дутуу явах нь дархлааг сулруулж батганы шарх эдгэрэлтэнд сөрөг нөлөөтэй байдаг байна.
Тосон цэвэрлэгээ
Хэт хуурай арьстай л биш бол тосон суурьтай цэвэрлэгээг сардаа нэгээс илүү битгий хэрэглээрэй.
Тоник
Арьс арчилгааны нэн чухал зүйл бол тоник . Тоник нь угаагаад арилаагүй бохирдлыг арилгахаас гадна арьсыг сайтар чийгшүүлж өгдөг.