Арьс хөгшрөлтийн эсрэг ургамлын эсийн өсгөврийг ашиглаж эхэлсэн анхны гоо сайхны бүтээгдэхүүн

Физик химийн ухааны Phd, Анагаах ухааны доктор Ален Мавоноор ахлуулсан Шведийн Стокгольм хот дахь Орифлеймийн Арьс судлалын институт болон Ирландын Дублин хот дахь Эрдэм шинжилгээний төвийн 160 гаруй эрдэмтэд хамтран Арьс хөгшрөлтийн эсрэг Age Reflect™ судалгааг 2011 онд эхлүүлжээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь арьс хөгшрөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, арьс хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгах, арьсыг залуужуулах дэвшилтэт технологийг бий болгох байсан юм. Судалгаанд дэлхийн өнцөг булан бүрээс хар, шар, цагаан, бор арьстай 1000 эмэгтэйг хамруулж, арьсны 23 өөр шинж чанарыг тодорхойлсон байна. Эдгээр арьсны төлөв байдалд хамаарах насжилтын үндсэн шинж тэмдгүүдийг тодорхойлж (арьс гундаж өнгөө алдах, үрчлээ үүсэх, жигд бус гадаргуу үүсэх,нөсөө толөо гарах зэрэг), хамгийн сүүлийн үеийн технилоги дээр суурилсан, арьсны асуудлыг шийдэх NovAge цувралыг бүтээжээ. 

Novage цуврал нь ургамлын эсийн өсгөврийг бүтээгдэхүүний найрлагадаа ашиглаж эхэлсэн анхны гоо сайхны бүтээгдэхүүн юм. 

Ургамлын эсийн өсгөвөр гэж юу вэ?

Энэ бол хамгийн дэвшилтэт биотехнологийн тусламжтай боловсруулсан байгалийн цэвэр ургамлын хандын баяжмал юм. 

Гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд олон төрлийн өвөрмөц ургамлууд ашигладаг ба эдгээр ургамлыг их хэмжээгээр тарьж ургуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөс гадна ургац тарих, хураах, услах, бордох зэрэг үйл ажиллагаанд асар их эрчим хүч зарцуулдаг. Харин энэхүү дэвшилтэт технологиор ургамлын эсийн өсгөврийн ханд ашиглаж, өвөрмөц ургамлуудыг лабораторид ургуулах боломжтой болсон юм. Энэ аргаар ургуулсан ургамалд ач тустай бодисууд илүү өндөр хэмжээнд агуулагддаг бөгөөд түүхий эдийн нөөц тогтвортой байж, чанарыг нэг түвшинд хадгалах боломжтой болж байгаа юм.

Мөн энэхүү технологи нь судалгаа шинжилгээ хийх тогтвортой эх үүсвэр юм. Судалгаа, боловсруулалт хийх хязгааргүй боломжийг олгохоос гадна мянга гаруй ургамлын эсийн өсгөврийг судалсны үр дүнд хөгшрөлтийн эсрэг шинж чанартай ургамлуудыг сонгож хамгийн өндөр үр дүнд хүрэх нэгдлүүдийг тодорхойлсон.

NovAge Time Restore

NovAge Ultimate Lift

NovAge Ecollagen

NovAge Bright Sublime

NovAge Men