card

Нүүрний эгц урдаас болон хоёр хажуугаас авсан селфи зургийг манай арьсны мэргэжилтнүүдэд илгээснээр арьсны онцлог, үүссэн асуудал, батганы төрөл, нүхжилт, сорив зэрэг шинж тэмдгээр нь оношилж, зөвхөн танд зориулсан эмчилгээний тосыг бүтээдэг.

Зургаа илгээхэд анхаарах зүйлс

1. Зурган дээр таны нүүр бүтнээрээ орсон байх шаардлагатай. Нэг зурагнаас нүүрийг бүхэлд нь хараад оношлох боломжтой байхаар зургаа аваарай. Нүүрний эгц урдаас 1, нүүрний зүүн талаас 1, нүүрний баруун талаас 1 нийт 3 зураг хэрэгтэй.

2. Будгаа бүрэн гүйцэд арилгаж, ямар нэг аппликэйшн ашиглалгүй зургаа аваарай.

3. Гэрэлтүүлэг сайтай, гэрлийн тусгал жигд, сүүдэрлэхээргүй орчинд зургаа аваарай.

Таны зургийг зөвхөн арьсыг оношилж, эмчилгээний тосны найрлагыг бүтээх зорилгоор арьсны мэргэжилтэн л үзнэ. Үйлчлүүлэгч таны зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны материалд нэг ч зураг ашиглагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно.