card
Эмчилгээний тос

Эмчилгээний тос

Америкийн Curology гоо сайхны бүтээгдэхүүн нь дэлгүүрээр зарагддаггүй, жороор олгодог эмчилгээний бүтээгдэхүүн юм. Нүүрний эгц урдаас болон хоёр хажуугаас авсан гэрэл зургийг манай арьсны мэргэжилтнүүдэд илгээснээр арьсан дээр үүссэн асуудлыг оношилж, тохирох эмчилгээний тосны найрлагыг бүтээдэг. Хүн бүрийн арьсны онцлог өөр өөр, арьсан дээр үүссэн асуудлууд ч өөр байдаг учир тохирсон эмчилгээг хийснээр богино хугацаанд үр дүн гардаг. Эмчилгээний тосыг тасралтгүй 3 сар хэрэглээд ямар нэг өөрчлөлт гарахгүй бол төлбөрөө 100% буцаан авах боломжтой. 

Түгээмэл хэрэглэгддэг найрлага:

  • Clindamycin
  • Azelaic acid
  • Tretinoin
  • Niacinamide
  • Zinc Pyrithione
  • Tranexamic acid
  • Metronidazole
Захиалах
Нүүр цэвэрлэгч

Нүүр цэвэрлэгч

Curology нүүр цэвэрлэгч нь арьсны бохирдол, нүүрний будгийг зөөлөн аргаар арьсыг гүнээс нь маш сайн цэвэрлэдэг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой ба элдэв үнэртүүлэгч, химийн бодисны найрлагагүй учир амархан харшилдаг, эмзэг арьстай хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой. Ургамлын сахарын орц нь арьсны гүн дэх чийгшлийг хадгалж, арьсыг хуурайшуулахгүй мөн таталдсан мэдрэмж өгдөггүйгээрээ давуу талтай. Цавуулаг, парабен, үнэртүүлэгч болон тос агуулаагүй. Мөн салицилийн хүчлийн найрлагагүй учир арьсыг эмзэгшүүлэхгүй.

Захиалах
Чийгшүүлэгч

Чийгшүүлэгч

Curology чийгшүүлэгч нь батгашилттай болон үрэвсэлтэй арьсанд нэн тохиромжтой, арьсыг гүн чийгшүүлэх бүтээгдэхүүн. Энгийн арьстай хүмүүс ч бас хэрэглэж болно. Чийгшүүлэгчийг түрхсэн даруй арьс зөөлөрч, чийгшээд зогсохгүй урт хугацаанд хэрэглэхэд олон эерэг нөлөө үзүүлдэг. Чийгшүүлэгчийн гол найрлага болох гиалуроны хүчил нь бүхэл өдрийн турш арьсны чийгшлийг хадгална. Өдөр, шөнө хоёуланд нь түрхэх зориулалттай учир нарнаас хамгаалах найрлага байхгүй. Иймд та өглөө түрхсэний дараа заавал нарны тосоо түрхээрэй. Цавуулаг, парабен, үнэртүүлэгч болон тос агуулаагүй болно. 

Захиалах